1924 оны 11 дүгээр сарын 26-Бүгд Найрамдах Улс Тунхагласны баярын өдөр

Хамаарах огноо: 2017-11-26 12:23

1924 оны 11 дүгээр сарын 26-Бүгд Найрамдах Улс Тунхагласны баярын өдөр

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монгол улсын түүхийн чухал үйл явдал юм.
Анхдугаар Үндсэн Хууль нь VI бүлэг 50 зүйлтэй байсан бөгөөд түүний V бүлэг нь улсын орлого зарлагын эрхийн тухай байсан юм. Анхны Үндсэн Хуулийн Гучин есдүгээр зүйлд "Улсын бүх орлого, зарлагын төсөвлөсөн дансыг уул орлого зарлагыг хэрэглэх жилийн наана 2 сарын урьдаас зохиож дээд газар мэдүүлэн батлуулбал зохино" гэж заасан байна.
Ийнхүү Ардын Засгийн орлого зарлагын эрхийг Үндсэн хуулиар тодорхойлж өгсөнөөр ХХ зууны шинэ Монгол Улсын төсөв, санхүүгийн бодлого хуульчлагджээ.

Үүсгэсэн: 2017-11-28 12:23

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..